Дэлгүүр шатсан нь гадны нөлөөгүй байжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Дэлгүүр шатсан нь гадны нөлөөгүй байжээ

Хэнтий аймгийн Батширээт суманд хүнсний дэлгүүрийг галдан шатаасан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар  сарын дундуур гарсан. Хэргийг зохион байгуулалттай, өс  хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүй  хэмээн таамаглаж байсан. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгээс хамтарсан ажлын хэсэг гарган, галын  шалтгааныг тогтоох шалгалт хийжээ. Шалгалтаар гал гадны нөлөөгүй, дэлгүүрээ хаахдаа зуухандаа их хэмжээний мод хийснээс гал гарсан болохыг тогтоосон  байна. Өнгөрсөн 2010 онд Хэнтий аймгийн зарим суманд автомашин, хашаа, хадлан зэргийг галдан шатаасан хэрэг гарч байсан юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж