Улсын дугааргүй машиныг журамлана

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Улсын дугааргүй машиныг журамлана

Журам ёсоор бол иргэд шинээр автомашин авсан бол 72 цагийн дотор улсын дугаараа авч, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл жолооч нар дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодон, хөдөлгөөнд оролцох тохиолдол их байгаа тул жолооч нарт арга хэмжээ авах болжээ.

Энэ талаар Замын цагдаагийн газрын  Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн хошууч С.Бямбасүрэнгээс тодруулахад “Тээврийн хэрэгслийг бүртгэх улсын дугаар олгох журам”-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шинээр тээврийн хэрэгсэл авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ба иргэний тухайд тэрээр зөвхөн 16 насанд хүрсэн бол түүний нэр дээр бүртгэнэ” хэмээн заасан байдаг. Энэ журмын дагуу 72 цагийн дотор улсын дугаарыг авах ёстой. Журамд заасан хугацаанд тээврийн хэрэгсэлдээ дугаар аваагүй замын хөдөлгөөнд оролцвол түр саатуулах байранд автомашиныг байрлуулна” гэлээ. Хэрэв ийм байдлаар автомашинаа журмын хашаанд хийлгэсэн бол тээврийн хэрэгслээ улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар авсныхаа дараа машинаа түр саатуулах байрнаас авч болох аж.

С.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж