Өчигдөр 24 жолоочийн эрхийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Өчигдөр 24 жолоочийн эрхийг хасчээ

Замын цагдаагийн газрын албан хаагчид хувийн автомашиндаа хяналтын камер суурилуулж, далд хяналт тавьж  эхлээд байгаа.  Тэгвэл өчигдөр  урсгал сөрсөн, хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр орсон, хориглосон уулзвараар эргэсэн зэрэг зөрчил гаргасан нийт 24  жолоочийн зөрчлийг камерын бичлэгээр баримтжуулан, эрхийг нь хасчээ.

Замын хөдөлгөөн сийрэг, цагдаагийн зохицуулагчгүй үед жолооч нар дүрэм зөрчих нь олонтаа. Тиймээс цагдаагийн албан хаагчдын хувийн машинд суурилуулсан камерын тусламжтайгаар энэхүү зөрчлийг илрүүлж, хатуу арга хэмжээ авч байгааг Замын цагдаагийн газраас нийт жолооч нарт анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж