Цэргийн бүртгэл 22-ныг хүртэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Цэргийн бүртгэл 22-ныг хүртэл үргэлжилнэ

Төрийн засаг захиргааны анхан шатны нэгж болох тухайн нутаг дэвсгэрийн дүүргүүд дээр нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн буюу 18-50 насны бүх эрчүүдийг хамрах цэргийн бүртгэлийг эхлүүлжээ. Бүртгэл энэ сарын 4-22-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.  Ингэхдээ  харьяа дүүрэг тус бүрт хэрэгжүүлсэн цахим мэдээллийн систем дээр суурилан, бүртгэлийн ажиллагааг явуулахаараа онцлогтой болох аж. Энэ нь иргэдийн бүртгэл зөрөх, дутах зэрэг ямар нэгэн асуудалгүйгээр бүртгэлийн үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлэх юм байна.

Түүнчлэн энэ жилээс эхлээд цэргийн бүртгэлээс хожимдсон иргэдэд хариуцлага тооцдог журмыг хэрэгсэхгүйгээр буюу торгууль оноолгүйгээр бүртгэхээр болжээ. Хожимдсон иргэдэд хэдийгээр хариуцлага тооцохгүй ч гэсэн цэргийн бүртгэлдээ идэвхтэй оролцохыг албаныхан уриалж байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж