УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр төрийн албаа өгөгсөд нэмэгдэж байна. УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаачдаас хоёр хүн албан тушаалаа өгчээ. Тэд АН-ын гишүүн Н.Түвшинтөгс, ИЗН-ын гишүүн Ч.Базар нар юм байна. Н.Түвшинтөгс 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж байхад УИХ-ын гишүүн байсан. Тэрбээр Хэнтий аймгаас нэр дэвшиж магадгүй байгаа аж. Хатагтай Ч.Базар ИЗН-аас Хөвсгөл аймагт хэд хэдэн удаа нэр дэвшин сонгуульд өрсөлдөж байсан юм. Энэ удаа тэрбээр харин пропорциональ нэрсийн жагсаалтад багтаж магадгүй сурагтай байна.
Д.ОЮУН