ОХУ компьютер тоглоомын салбараа хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

ОХУ компьютер тоглоомын салбараа хөгжүүлнэ

Орос орон өөрийн гэсэн компьютерын тоглоомын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өчигдөр мэдэгдлээ. “Бид гадаадын тоглоомноос хамааралтай байж болохгүй. Оросын зах зээл дээр өөрийн тоглоомыг хөгжүүлэх орон зай бий. Энэ хорооны дараагийн хуралдаануудаар компьютерын технологийн салбарыг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэх болно” гэж Оросын Эдийн засгийг шинэчлэл, технологийн хөгжлийн комиссын хуралдаан дээр тэрбээр хэлсэн байна.

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч компьютер тоглоомны “Craftway Corporation” компанийн компьютер, компьютерын тоглоомны үйлдвэрт зочилсон байна. Тэнд ерөнхийлөгч Медведев дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон Оросын сөнөөгч онгоц “Ил-2”-оор хийсэн компьютерын тоглоомыг үзэж сонирхоод “Энэ тоглоом цаг үеийн үйл явдлыг харуулах сайн арга болжээ. Орчин үед хүүхдүүд ном уншихаас илүү компьютер тоглоомонд татагдаж байна”  гэж хэлсэн байна.

Т.БАДРАХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж