“Хан Ресорсез”-ын хэргийг удахгүй шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

“Хан Ресорсез”-ын хэргийг удахгүй шийдвэрлэнэ

Орос, Монголын
Засгийн газартай хамтран “Дорнод” ураны ордыг эзэмшиж байсан “Хан Ресорсез”
компани хамтрагч талуудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаад жил гаруйн хугацаа
өнгөрөөд байгаа билээ. Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 120 км-ийн алсад
орших “Дорнод” ураны ордын 58 хувийг эзэмшдэг байсан тус компани нь тус ордын үлдсэн
хувийг эзэмшиж байсан Орос, Монголын Засгийн газрыг ээлж дараалан шүүхэд өгсөн
юм. “Хан Ресорсез” Оросын Засгийн газрыг Канадын Онтарио-гийн шүүхэд 2010 оны
наймдугаар сард, Монголын Засгийн газрыг өнгөрсөн оны нэгдүгээр сард олон улсын
арбитрийн шүүхэд өгсөн билээ. Оросын төрийн өмчийн ураны компани “Атомредметзолото”
/АРМЗ/ “Хан Ресорсез”-ыг 2009 оны сүүлээс эхлэн бүрэн эзэмшилдээ авах
оролдлого хийснээр харилцагч компанийг ийнхүү эсрэг арга хэмжээ авах эхлэлийг
тавьсан юм. Харин Монголын талын хувьд 2010 оны арваннэгдүгээр сард Монголын
Цөмийн энергийн газар “Хан Ресорсез”-ын Монгол дахь ураны ордын тусгай
зөвшөөрлийг цуцалснаа сэргээхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Цөмийн энергийн газар тухайн
үед цацраг идэвхит ашигт малтмалын ордуудаа энхийн зорилгоор ашиглах бодлогын
баримт бичгийг батлан гаргасныхаа хүрээнд өмнө нь олгосон ураны хайгуулын
лицензүүдийг дахин бүртгэж шинэчлэх ажлыг эрхлэн явуулсан. Энэ явцад “Хан
Ресорсез” компани нь Хятадын “
CNNC компанид
 Торонто-гийн биржид тус агентлагийн зөвшөөрөлгүйгээр
гаргасан хувьцаагаа зарах гэж байсан алхам нь илэрчээ. Энэхүү алхам нь Цөмийн
энергийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчиж буй ажээ. Ийнхүү “Хан
Ресорсез” компанийн тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн газар цуцалсан байна.

“Хан Ресорсез”
Дорнодын ураны ордоос нь “хагацаасан”-ы төлөө Оросын Засгийн газраас 300 сая
доллар, Монголын талаас 200 сая доллар нэхэмжилж байгаа.   Хэдийгээр
талуудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхлээд багагүй сунжирсан ч,
энэ онд уг асуудал бүрэн шийдвэрлэгдэх нь бараг тодорхой байна. Хан Ресорсез-ийн Оросын
талд тавьсан нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хурал энэ сарын 24-нд болох тухай тус
компани өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ. Хэдийгээр Оросын тал шүүх хурлыг
“уран арга”-аар удаашруулж байсан ч, одоо булталгүйгээр “үзэлцэхээр” шийдсэн
бололтой. Гэхдээ Орос ямар нөөц төлөвлөгөө хэрэгжүүлэх нь сонин. Харин Монголын
талтай хийсэн маргааныг шийдвэрлэх шүүх хурлыг ирэх тавдугаар сард хийхээр хоёр
тал тохиролцжээ.

Хэдийгээр тус
компани хоёр ч улсын Засгийн газартай шүүхдэж байгаа ч, тус компанийн талд
шийдвэр гарах найдвар тун бага байгааг зарим шинжээч тайлбарлаж байгаа юм.

Монголын Засгийн
газар болон “Алтан Дорнод Монгол”-ын хоорондох маргаанд олон улсын шүүх аливаа улс
орны хууль тогтоомжийг илүүтэй хүндэтгэж үздэг нь харагдсан.  “Хан
Ресорсез”-ын жишээнээс салбарын бусад компаниуд сургамж авах хэрэгтэй гэсэн
зарим шинжээчийн
тайлбарлаас үзэхэд шүүхийн шийдвэр Монголын талд гарах магадлал тийм
ч бага биш бололтой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж