Бутантай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Бутантай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Бутаны Вант улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Гишүүдээс асуулт, санал гарсангүй. Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын танилцуулснаар Бутаныг 1971 онд НҮБ-л элсэхэд Монгол Улс тусламж дэмжлэг үзүүлж байжээ. Монголын тал 1975 оноос хойш Бутаны талд дипломат харилцаа тогтоох саналыг удаа дараа  тавьсаар ирсэн,  2011 оны арваннэгдүгээр сарын 9-нд Бутаны тал зөвшөөрсөн хариу ирүүлсэн байна.  Тус улс 26 оронтой дипломат харилцаатайн дийлэнх нь хаант улсууд. Хүн ам цөөн тул гадаад харилцаагаа тэлэхэд болгоомжтой ханддаг байна. Бутантай дипломат харилцаа тогтоосгоор олон улсын тавцанд түгээмэл эрх ашгаа хамгаалах зэрэг ач холбогдолтой болох аж.

Google хайлтын системд орж үзвэл Бутаны Вант улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших далайд гарцгүй, өмнөд Азийн орон юм. Бутан улс зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадгаас гадна Бангладеш улстай ойролцоо байрладаг. Бутанд 17 дугаар зууны үе хүртэл төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд Төвдөөс хавчигдсан лам Агваан Намжил ирж нэгтгэн улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилыг 1654 онд өөд болсноос хойш дотоодын тэмцэл өрнөж, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж холбоотон болсноор тусгаар улс болжээ. Бутанчуудын дийлэнх нь ыуддын шашны шүтлэгтэй. Хэмжээлшгүй эрхт хаант ёстой байсан Бутан 2007 онд Үндсэн хуульт хаант улс болжээ. Одоогийн хаан нь Жигмэд Гэсэр Намжил Ванчиг, улсын нийслэл нь Тхимпху хот юм. Бутан нь 38394 ам дөрвөлжин километр нутагтай, 691141 хүн амтай, эдгээр үзүүлэлтээр жижиг орны ангилалд багтдаг. Бутанд аман ярианы 24 хэл байгаагаас Жонха хэл албан ёсны  хэл болдог байна.

 Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж