
Google хайлтын системд орж үзвэл Бутаны Вант улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших далайд гарцгүй, өмнөд Азийн орон юм. Бутан улс зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадгаас гадна Бангладеш улстай ойролцоо байрладаг. Бутанд 17 дугаар зууны үе хүртэл төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд Төвдөөс хавчигдсан лам Агваан Намжил ирж нэгтгэн улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилыг 1654 онд өөд болсноос хойш дотоодын тэмцэл өрнөж, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж холбоотон болсноор тусгаар улс болжээ. Бутанчуудын дийлэнх нь ыуддын шашны шүтлэгтэй. Хэмжээлшгүй эрхт хаант ёстой байсан Бутан 2007 онд Үндсэн хуульт хаант улс болжээ. Одоогийн хаан нь Жигмэд Гэсэр Намжил Ванчиг, улсын нийслэл нь Тхимпху хот юм. Бутан нь 38394 ам дөрвөлжин километр нутагтай, 691141 хүн амтай, эдгээр үзүүлэлтээр жижиг орны ангилалд багтдаг. Бутанд аман ярианы 24 хэл байгаагаас Жонха хэл албан ёсны хэл болдог байна.