Архангайчууд онцлох үйл явдлаа танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Архангайчууд онцлох үйл явдлаа танилцуулж байна

Шинэ он гарахын хамтаар Архангай аймгийнхан онцлох үйл явдлуудаа тодруулсан байна. Үүнд,

1.Ахмадын өргөө – Билэгт сайн өдөр азай буурлуудаа баярлуулсан үйл явдал тохиосон нь ахмадын өргөөгөө нээжээ.

2.Улсын их хурлыг сурталчлах өдөрлөг – Архангай аймагт өнгөрсөн оны зургадугаар сарын 13-нд болсон бөгөөд энэ нь төрийн өндөрлөгүүд болон ард түмэн хоорондоо нягт холбоотой байхын нэгэн алхам болж чадна хэмээн үзэж буй аж.

3.Улсын заан Ч.Санжаадамба – Өнгөрсөн зуны улсын их баяр наадмаар шинээр улсын заан хүртсэн тэрбээр  “Монгол бөх-Гиннесийн номонд” хүчит 6016 бөхийн барилдаанд 13 даван түрүүлсэн түүнийг “Ард түмний их аварга” болсон байна.

4.Түүхийн үнэт олдвор – Өнгөрсөн намар Өндөр-Улаан сумын “Хануй” багийн Элстэйн “Гол мод-2”-оос Хайрханы олдвороос ч илүү их үнэт олдворуудыг Монголын археологичид  тус аймгаас нээн илрүүлсэн гэнэ.

5.“Тамирын хурд-3” уяачдын наадам – Долдугаар сард болсон уг наадамд Архангайн уяачид зургаан айраг хүртсэн аж.

6.“Хөгжилд тэмүүлсэн Архангай” хөгжлийн чуулган – Хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарыг хамарсан чуулга уулзалтыг зохион байгуулсан байна.

7.“Болор-цом” – Өнгөрсөн жил тус наадам анх удаа хөдөө нутагт, тэр тусмаа Архангайд болжээ. Ингэхдээ тус аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн санаачилгаар Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулсан юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж