1.Ахмадын өргөө – Билэгт сайн өдөр азай буурлуудаа баярлуулсан үйл явдал тохиосон нь ахмадын өргөөгөө нээжээ.
2.Улсын их хурлыг сурталчлах өдөрлөг – Архангай аймагт өнгөрсөн оны зургадугаар сарын 13-нд болсон бөгөөд энэ нь төрийн өндөрлөгүүд болон ард түмэн хоорондоо нягт холбоотой байхын нэгэн алхам болж чадна хэмээн үзэж буй аж.
3.Улсын заан Ч.Санжаадамба – Өнгөрсөн зуны улсын их баяр наадмаар шинээр улсын заан хүртсэн тэрбээр “Монгол бөх-Гиннесийн номонд” хүчит 6016 бөхийн барилдаанд 13 даван түрүүлсэн түүнийг “Ард түмний их аварга” болсон байна.
4.Түүхийн үнэт олдвор – Өнгөрсөн намар Өндөр-Улаан сумын “Хануй” багийн Элстэйн “Гол мод-2”-оос Хайрханы олдвороос ч илүү их үнэт олдворуудыг Монголын археологичид тус аймгаас нээн илрүүлсэн гэнэ.
5.“Тамирын хурд-3” уяачдын наадам – Долдугаар сард болсон уг наадамд Архангайн уяачид зургаан айраг хүртсэн аж.
6.“Хөгжилд тэмүүлсэн Архангай” хөгжлийн чуулган – Хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарыг хамарсан чуулга уулзалтыг зохион байгуулсан байна.
7.“Болор-цом” – Өнгөрсөн жил тус наадам анх удаа хөдөө нутагт, тэр тусмаа Архангайд болжээ. Ингэхдээ тус аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн санаачилгаар Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулсан юм.