Анжелина Жоли нөхөртөө хүрхрээ бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли нөхөртөө хүрхрээ бэлэглэв

Холливудын од Анжелина Жоли нөхөр Брэд Питтдээ Зул сарын бэлэг болгон 48 насны төрсөн өдрөөр нь Калифорнид байдаг хүрхрээг ойр орчны газрын хамт бэлэглэсэн тухай “New York Post” мэдээлэв. Анжелина Жоли сонинд ярилцлага өгөхдөө Брэд Питт тэрхүү хүрхрээний дээхнэ хэсэгт байрладаг байшинг үргэлж сонирхдог байсан тухай ярьжээ. Хосууд 2006 онд Пенсильвани мужид байдаг усан цутгалангийн дээр оршдог алдарт байшинд очсон бөгөөд энэ байшин Брэд Питтэд маш гүн сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Энэ байшинг 1935 онд тухайн үеийн саятан Эдгар Кауфманы захиалгаар уран барилгач Ллойд Райт барьсан ажээ.

Тиймээс нөхөртөө ямар нэгэн онцгой бэлэг сонгохдоо Анжелина хүрхрээ бүхий газар тохирно гэж бодсон гэжээ. Брэд Питт 2007 оноос хойш уран барилга сонирхдог болсон бөгөөд “Өөрсдөө хийцгээе” төслийг санаачлагчдын нэг нь болсон юм. Төслийн хүрээнд Катрина хар салхинд орон гэргүй болсон хүмүүст орон сууц барьж өгсөн аж. Мөн Брэд Питт Дубай хотод байдаг экологийн нэгэн зочид буудлын дизайнерээр ажилласан байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж