Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Уриалж байна-2

Ямархуу сэдвээр бичвэл тэр маань хүмүүст хүрч, сэтгэлийг нь хөндөж чадах бол гэж сэтгэл
ихэд зовнилоо. Интернэтээр зочилоход сайхан сайхан бичсэн гоё блогууд зөндөө
байна. Харин тэдгээрийн дор санал хүсэлтээ бичсэн хүмүүс минь та нар юу бичнэ вэ? Элдвээр хэлж, гутаан
доромжилж, ад шоо үзсэн байх юм. Яагаад бид хоорондоо ингэж дайсагналцах ёстой гэж.
Нэг газар нутгат нэг ижил хэлээр ярьдагийн хувьд нэг эхээс унасантай ялгаа
юу байна? Үнэн голоосоо дургүйлхэн үзэн яддаг хятад хэмээх үндэстэн чинь эв
нэгдэл, дүрэм журмыг сайтар дагаж мөрддөгтөө өдий зэрэгт хүрсэн төдийгүй
бид тэднээс илүү гарч чадсангүй. Гэхдээ аливаа зүйл хоёр талтайг мартаж
болохгүй ээ. Нөгөө хятадууд чинь олноороо, нууцаар эх оронд минь нэвтэрсэн хэвээр
байна. Сураг сонсохнээ хил дээр байгаа хүмүүсийн гарыг цайлгадаг гэж дуулдах ч
баримт үгүй. Бас түүгээр ч зогсохгүй танай ерөнхийлөгч манайхаас мөнгө гуйгаад
явсан гэж хаахалздаг гэх. Бас л баримтгүй. Манай улсын үндэсний аюулгүй байдал
хаачсан ба? Үнийг дагаад эмс хүүхнүүдийн асуудал байна хөндөгдөнө. Дан
хүүхнүүд нь бие ээ үнэлээд улсынхаа нэрийг гутаагаад байгаа юм биш шүү хүмүүс ээ.
Залуучууд нь бас л аль нэг оронд очоод нэг бол хулгай нэг бол архидан
танхайрдаг гэсэн тодотголтой.

Үргэлжлэл

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж