“Hopman Cup”-ын аварга бямба гаригт тодорно

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

“Hopman Cup”-ын аварга бямба гаригт тодорно

Талбайн теннисний холимог багийн 24 дэх удаагийн ДАШТ Австралийн “Burswood Dome” цэнгэлдэхэд үргэлжиж байна. “Hopman Cup” цомын тэмцээн анх 1988 онд болоход Чехословакийн баг тэргүүлж байжээ. Анхны тэмцээн тухайн жилийн арванхоёрдугаар сарын 28-нд эхэлж, 1989 оны нэгдүгээр сарын 1-нд өндөрлөсөн бөгөөд үүнээс хойш тус тэмцээнийг он дамнуулан зохион байгуулах болсон байна.

Энэ жилийн тэмцээний тухайд шилдэг найман баг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог хосын төрөлд тойргийн дүрмээр тоглож, улмаар хэсэгтээ тэргүүлсэн багууд ирэх бямба гаригт аваргын төлөө тоглох юм.

Хэсгийн дөрвөн тоглолтын дараах байдлаар А хэсгийн Дани болон Чех, В хэсгийг Франц болон Испанийн багууд тэргүүлж байна.

Эмэгтэйчүүдийн хувьд дэлхийн чансааны тэргүүн таван теннисчний гурав нь тоглож байгаагаас Чехийн багт өнгөрсөн жилийн “Уимбльдон”-ий аварга Петра Квитова, Хятадын багт “Роллан Гаррос”-ын аварга Ли На мөн Данийн шигшээ багт дэлхийн тэргүүн теннисчин Каролина Возняцки нар багтжээ. Эрэгтэйчүүдээс хамгийн өндөр чансаатай нь дэлхийн чансааны долдугаарт эрэмбэлэгдэж буй Чехийн Томаш Бердых мөн Австралийн тэргүүн теннисчин, “Их дуулга”-ын хошой аварга Левитт Хевит байна. Мөн дэлхийн тэргүүн теннисчин асан Рафаэль Надальтай хамт 2011 оны “Дэвисийн цом”-ыг хүртсэн, дэлхийн чансааны 24-т эрэмбэлэгдэж буй Фернандо Вердассо багтаж байна.

А хэсэг:

Болгар (Grigor Dimitroy/ Tsvetana Pironkova)
Чех (Томas Berdych / Petra Kvitova)
Дани (Frederik Nielsen / Caroline Wozniacki)
АНУ (Маrdy Fish / Bethanie Mattek-Sands)

В хэсэг:

Австрали (Lleyton Hewitt, Jarmila Gajdsova)
Хятад (Wu Di / Li Na)
France (Richard Gasquet / Marion Bartoli)
Испани (Fernando Verdasco / Anabel Medina Garrigues/

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, өнгөрсөн жилийн тэмцээнд АНУ-ын баг түрүүлсэн. Ингэснээр тэд зургаа дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн болсон байна. АНУ-ын баг мөн дөрвөн удаа дэд аваргаар тодорч байлаа.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж