Д.Алтанхуяг маргааш Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуяг маргааш Монголд ирнэ

“Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн, дэлхийн шилдэг найман балетчны нэг, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг маргааш эх орондоо ирэх гэж байна. Тэрбээр энэ удаад Английн хатан хааны “Рояал Одера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохог Монголд урьсан бөгөөд тэд хамтдаа А.Аданы “Жизель” балетад бүжиглэх юм. Балетчин Д.Алтанхуяг энэ сарын 6-нд буюу ирэх баасан гаригт хэвлэлийн бага хурал хийж, “Жизель” балетын талаар мэдээлэл өгнө.

Д.Алтанхуяг, Тамара Рохо нарын гоцлох А.Аданы “Жизель” балеты энэ сарын 14-нд 15.00, 19.00 цагт тус тус тоглох бөгөөд тасалбарыг өчигдрөөс эхлэн УДБЭТ-ын кассаар худалдаалж эхэлжээ. Тасалбарын үнэ партер 120,000 төгрөг, ложа 90,000 төгрөг, хоёр давхрын голын суудал 40,000 төгрөг, захын суудлууд 20-30,000 төгрөгийн үнэтэй байна.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж