Чилид дахин газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Чилид дахин газар хөдөлжээ

Бямба гаригт Чилид Рихтерийн шалбараар 8.8 баллын хүчтэй газар хөдөлж 708 хүн нас барсан бол өчигдөр дахин 6.2 баллын хүчтэй газар хөдөлжээ. Харин хоёр дахь газар хөдлөлтөөр ноцтой гарз хохирол учраагүй байна.
Газар хөдлөлтийн улмаас Чилид эмх замбараагүй байдал газар аваад байна. Мянга мянган цэргийн нэмэлт хүчийг дайчилжээ. Чилийн Ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелет хэлэхдээ хоёр сая орчим хүн орон гэргүй болж, 1,5 сая байр байшин гэмтсэн гэжээ. Мөн Concepcion руу 7000 цэргийг илгээнэ гэсэн байна. Одоогийн байдлаар 708 хүн нас барсан гэж байгаа ч хохирогчд
Чилийн хоёр дахь том хот болох Concepcion-д хүмүүс дахиад л гадаа тоос шороо, нурансан байшингуудын гадаа шөнийг өнгөрүүлэх хэрэгтэй болж байна. Хотын оршин суугчдын дунд үймээн самуун газар авч, хоол хүнс хомсдон хотын иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Өлсөж цангасан хүмүүс дэлгүүр рүү дайрч, хоол хүнсний төлөөх дайн болж байгаа ажээ. Цэрэг болон цагдаа нарыг эмх замбараагүй байдлыг тогтооход дайчилж байна.
Даваа гаригийн байдлаар 160 хүнийг хулгай хийсэн хэргээр баривчилсан гэж цагдаагийн мэргэжилтэн хэллээ. Хулгай хийж байсан 22 настай залууг буудан хөнөөсөн хэрэг ч гарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж