“Мотив”-ын ганган залуус

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

“Мотив”-ын ганган залуус

Рок попын хамгийн дэгжин залуусаар “Мотив” хамтлаг тодрох болсон. Тэд хувцас загварын чиг хандлагаас хоцрохыг хүсдэггүй бололтой. Учир нь “Мотив”-ын залуусын өмссөн өмд, жакет нь тухайн үеийнхээ мода болж буй шинэ загвар байдаг. Тэднийг орчин үеийн загвараас хоцрохгүй байлгадаг мэргэжлийн зөвлөгч нар нь “Exclusive” салоны шилдэг дизайнерууд гэнэ. Тэдний хэлж буйгаар өнгөрсөн онд хийсэн хоёр дахь бие даасан тоглолтын бүх хувцсыг нь “Exclusive” салоны ахлах дизайнер Л.Баясгалан урлаж, имижийг нь бүрдүүлсэн гэнэ лээ.

Тэд саяхан болсон нэгэн тоглолтод ч гэсэн өөрсдийн хувцаслалтаараа үзэгчдээс өндөр үнэлэмжийг авсан. Жексон загварын пиджак, урт түрийтэй гутал гээд л тэд донжийг нь тохируулж чадсан шүү. Тиймээс ч гэрэл зурагчдын дуранд хамгийн их өртсөн хамтлаг нь “Мотив”-ын залуус байв. Охид, бүсгүйчүүд ч хэдийнэ хамтлагийн дуучдад хайр зарлаад амжина лээ.

Гэрэл зургийг “Proline” студи

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж