Дэмжигчид мягмар гаригийн орой туг, зурагт хуудас барин, эмнэлгийн гадаа цугларч түүнийг эрүүл энх болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Зарим нь бүр майхан сав босгон, хонуутаар хүлээхээр шийджээ.
Энэ төрлийн хорт хавдар /Papillary carcinoma/ нь бамбай булчирхайн хамгийн элбэг хавдар бөгөөд туссан хүн тутмын 95% нь амьд гарах магадлалтай байдаг юм байна. Түүний хорт хавдар одоогоор хүндрээгүй хэдий ч мэс заслын үед тохиолдох эрсдэл байгаа хэмээн эмч нар мэдэгджээ. Фернандез 2007 оноос хойш ерөнхийлөгчийн суудалд суух хугацаанд Аргентин улсын эдийн засаг жил бүр дунджаар 8% ийн өсөлттэй байсан байна. Тэрээр өнгөрсөн сард 54% сонголт авч дахин сонгогдсон билээ. Кристина Фернандезийн нөхөр Нэстор Киршнэр нь 2003-2007 оны хооронд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд нас баржээ.