Европт ажилгүйчүүдийн тоо хоёр дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Европт ажилгүйчүүдийн тоо хоёр дахин өсчээ

Европт ажилгүйчүүдийн тоо нэмэгджээ. Герман улсын хувьд ажилгүйчүүдийн тоо сүүлийн 20 жил үзэгдээгүйгээр нэмэгдсэн бол Испани улсын хувьд байдал улам муудсаар байна.

Өчигдрийн байдлаар Испанийн ажил хайгчдын тоо 4,42 саяд хүрч, харин Герман улсынх 2,976 сая болж багасчээ.

Герман болон хойд зүгийн орнууд хямралаас хойш харьцангуй хурдацтай сэргэн, хөл дээрээ босч байгаа боловч Испани болон өмнөд зүгийн эдийн засгийн өрсөлдөх чадвар харьцангуй багатай улсууд хямралаас сэргэх найдвар муутай байна. Эдийн засагчдын хэлж буйгаар өмнө зүгийн улсууд буруу улс төрийн бодлогоосоо болж энэ хямралд унасан бөгөөд одоо нэгэнт гаргасан бодлогоо даган эдийн засгаа өрсөлдөхүйц хэмжээнд хүргэн, шинэ ажлын байр бий болгох нь хамгийн чухал аж.  

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж