Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Гавьяатуудаа мялаав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойгоор гавьяат цол авсан гишүүдээ өнөөдөр мялаалаа. Байнгын хорооны хуралдаан дууссаны дараа бяцхан ёслол хийсэн юм. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн гишүүн Батж.Батбаяр, Гавьяат эдийн засагч болсон Х.Баделхан нарт байнгын хорооны дарга П.Алтангэрэл алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээж өргөн барив.

Тус байнгын хороо гавьяатуудаас гадна баатруудтай. Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Р.Раш нар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж