Х.Баттулга сайд аа, Чингис хааныг нэхэн шагнаач

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Х.Баттулга сайд аа, Чингис хааныг нэхэн шагнаач

Монголын Ардчилсан хол­бооноос Үндэсний эрх чө­лөө­ний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогт­нол” одон бий болгосон байна. Энэхүү одонгоор туур­га тусгаар, бүрэн эрхт, төрт ёсны уламжлалт Монгол Улсаа сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чө­лөө­ний үзэл санаа, тэмцэл ялал­тыг төгс төгөлдөр үр дүнд хүргэсэн 1990 оны Ард­чилсан хувьсгалын үйл хэ­рэгт манлайлан оролцсон хү­­мүү­сийг шагнаж байгаа юм. Шаг­наг­­дах хүмүүсийн дотор 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсга­лыг манлайлагч, VIII Богд Жав­зун­дамба хутагт хааны нэр байв. VIII Богд Жавзундамба бол одоогоос олон жилийн өмнө бурхан болсон хүн шүү дээ. Тодруулбал 1924 оны тав­дугаар сарын 20-ны өдөр таалал төгссөн байдаг. Нэг ёсондоо “Тусгаар тогнол” одонг 88 жилийн өмнө нас барсан хүнд л олгохоор болсон юм даг уу. Ингээд одонг гардуулах хүмүүс нас барсан хүнд одон өгч болохгүйг мэдсэн үү яасан, түүний хойд дүр IX Богдод уг шагналыг гардуулан өг­сөн гэнэ. УИХ-ын гишүүн, ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга үнэхээр мундаг хүн аж. Түү­ний толгойлдог Монголын ардчилсан холбоо 88 жилийн өмнө нас барсан хүнийг шагнах шийдвэр гаргаад хойд дүрд нь гардуулсан нь 2011 оны төгсгөлд болсон хамгийн том үйл явдал байлаа. Угтаа бол буруу хүнд ч гардуулж байгаа юм билүү хэн мэдлээ. IX Богд бол VIII  Богдын хойд дүр гэгд­дэг ч батлагдаагүй юм биш үү. Тэгэхээр буруу л хүнд одон өгчих шиг болсон. Яг энэ үйл явдалтай тэнцэхүйц за­рим талаараа бүр давж га­рахаар үйл явдал өнгөрсөн онд болсон санагдана. Чингис хаа­ны Дэлхийн академийн ерөн­хийлөгч, Чингис хааныг зал­гамж­лагч хунтайж П.Да­ваа­ням гэж хүн байдаг даа. Тэр хүн чинь “Чингис хааны морьтон баатар” гэх шаг­налыг сэр­гээж хэд хэдэн хүнд өгсөн шүү дээ. Тэгэхээр найман зууны өмнө амьдарч байсан Чингис хаан ч гэсэн өнөөдрийн Монгол Улсыг бий болгох эх суурийг тавьж байсан учир “Тусгаар тогтнол” одонг авах эрхтэй юм биш үү. Монголын ардчилсан холбооноос Чингис хааныг одонгоор шагнах тушаал гаргаж түүний залгамжлагч хунтайж П.Даваанямд гар­дуулж өгөх хэрэгтэй. VIII Богдын шагналыг IX Богд авч болоод байхад, Чингис хааны шагналыг П.Давааням яагаад авч болохгүй гэж. Х.Баттулга сайд аа Чингис хааныг нэхэн шагнаач.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж