Өнгөрөгч 2011 онд хөгжмийн зах зээл дээрх CD борлуулалт эрс буурсан жил байжээ. Гэвч цахим цомог борлуулалтын дүн өссөн үзүүлэлт гарсан байна. Хөгжим үйлдвэрлэгчдийн мэдэгдсэнээр өнгөрсөн онд 26.6 сая ширхэг цахим цомог борлуулсан нь өмнөх 2010 оныхоос 24% өсөлттэй байна гэсэн графикыг гаргаад байгаа юм.
Харин 86.2 сая ширхэг CD цомог борлуулсан нь 2010 оныхоос 6%-ын бууралттай үр дүн гарчээ. Цахим бичлэг таталт ойрын жилүүдэд хурдтайгаар өсөж байна. 2007 он гэхэд 6.2 сая ширхэг дижитал албом борлуулж байсан бол өдгөө 26 сая ширхэг гэдэг бол үсрэлттэй үзүүлэлт юм.
Цахим цомгийн борлуулалтын өсөлт үүнтэй холбоотойгоор CD цомгийн борлуулалт буурсан нь CD Shop-уудад нэн түрүүн хүнд цохилт болоод байгаа гэнэ.
2012 онд ч энэ үзүүлэлт улам өсөх хандлагатай байгааг шинжээчид хэлээд байгаа. Үүнтэй уялдуулан хөгжим бүтээгчид хэвлэмэл албом гаргалтынхаа тоог багасгаж аль болох дижитал зах зээлрүү түлхүү ажиллах болоод байгаа юм.
Дэлхийн хөгжмийн зах зээл улам цахимжих талруугаа явж байгаа нь бидэнд ч шууд тусгалаа олох учиртай. Монголын хөгжмийн хувьд цахим борлуулалтын эхлэл болгож gogo music эхний алхам хийсэн бий. Гэвч хууль эрх зүйн хүрээнд шал түүхий байгаа нь борлуулалтанд сөргөөр нөлөөлж байж болзошгүй юм. Тиймээс бид цахим бүтээгдэхүүн, түүний борлуулалт, хамгаалалтын тал дээр хүчтэй хууль эрхзүйн орчинтой болох нэн тэргүүний шаардлага тулгараад байгаа юм.
Цаана чинь CD цомгийн төгсгөл үе ирээд байна.

http://www.sanakae.com/