Театраас шууд твийт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Театраас шууд твийт хийнэ

АНУ-д улсад “твит-суудал” гэгч зүйл өргөн тархаж
байна. Театрын энэ төрлийн суудалд суусан үзэгчдэд тоглолтын үеэр гар
утсаа ашиглах зөвшөөрлийг олгодог юм.

Зэрэгцэж
суусан хүнийхээ шүүмжлэлт ширвээдэлтэд өртөлгүйгээр, үзэж байгаа жүжгээ
Twitter-т бодит цаг хугацаанд тайлбарлан дамжуулах боломжийг анх 2009
онд Канзас-Ситигийн (Миссури муж) Lyric Opera театрт олгожээ. Тэр үед Гильберт, Салливан нарын “HMS Pinafore” дуурийн сүүлийн тоглолтыг тохиолдуулан туршилтын журмаар 100 “твит-суудал” бэлдэж байсан байна.

Энэ
“суудлын” үзэгчид “үндсэн” ажлынхаа зэрэгцээ театрын удирдлагын
мэдээллийг уншиж, тэдэнд жүжгийн тавилтын талаар асуулт тавих боломжтой
байжээ.

Одоогоор “твит-суудал” Carolina Ballet, Dayton Opera, Goodspeed Opera House театруудад байгаа бөгөөд ойрын үед Бродвейг урвуулах бололтой.

Театрын
бусад үзэгчидтэй зөрчилдөхөөс сэргийлж, “твит-суудлыг” танхимын зөвхөн
нэг талд байрлуулж, мөн жүжиг болгон дээр ашиглахгүй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж