
Гэхдээ нэг л юм хачирхалтай санагдаад байгаа юм. Бид хоёр чинь ялын тогтоол гардаж авчихаад байгаа хүмүүс. Нэг гарт нь ялын тогтоол бариулаад нөгөө гарт нь алтангадас атгуулчихлаа. Хоюулаа л Монгол Улсын нэрийн өмнөөс. Инээдэмтэй ч юмаа даа. За дүүрч дүүрч, ямар ч байсан би л ханиа баярлуулах минь.