Германд ажилгүйдэл багасч байна

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Германд ажилгүйдэл багасч байна

Германд ажилгүйдэл 1991 оноос хойш өнгөрсөн оны 12 дугаар сард хамгийн доод төвшинд байсан тухай тус улсын Хөдөлмөрийн агентлагаас мэдээлжээ. Тодруулбал,  ажилгүйдлийн түвшин  2010 онд 7,7% байсан бол өнгөрсөн жил 7,1% болон буурсан байна. Германд ийнхүү эдийн засгийн үзүүлэлтийг, тэр дундаа ажилгүйдлийн тоо хэмжээ, төвшинг олон түмэнд ил тодорхой мэдэгдсэн нь анхны удаа ажээ.  Германы үйлдвэрлэл, гадагш гаргах экспортын төвшин нэмэгдсэний улмаас ажлын байрны тоо нэмэгдсэн гэж Германы Хөдөлмөрийн яам үзэж байгаа бололтой.  
 

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж