“Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, иргэн П-гийн хувийн бичил нүүрсний уурхайн аманд, 80 метрийн гүнд хоёр иргэн агааргүй орчинд ухаан алдсан байна” гэх дуудлага өчигдөр 12:00 цагийн орчим иржээ. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах албаны аврагчдыг очиход тухайн уурхайн ажилчид иргэн 45 настай, эрэгтэй О-г эсэн мэнд гаргаад байсан аж. Харин аврагчид агааргүй орчинд байсан иргэн 27 настай, эрэгтэй О-г гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүргэсэн боловч тусламж авч чадалгүй нас баржээ. Тус уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс өнгөрсөн онд 20 гаруй хүн амиа алдсан байна.
С.Отгон