Элсэн талын төмөр цэцгүүд буюу израил инсталляци

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Элсэн талын төмөр цэцгүүд буюу израил инсталляци

“Алтан намар… Мөнгөн сар, Хүрэл үүлс…” Эрт дээр цагт Галсансүх хэмээх найрагч ийм содон, металжсан яруу найраг бичээд зарим нэг фронтын командлагч болсноос хойш олон жил өнгөрч, өдгөө тэрбээр нэртэй, зүстэй шүлэгч болжээ. Тэгвэл Лондонд амьдардаг израил эр Бен Давид Заддок (Zadok Ben David) мөн л нарт ертөнцийн эд зүйлсийг металжуулах аянд мордсон нь түүхэнд ямар улбаа үлдээхийг үзэгчид л шийдэх бололтой.

Зуу зуун төмөр ургамал тариалсан элсэн талбайн нэр нь Blackfield. Хэд хэдэн ямхын гүнтэй, нэлээн хэдэн “соот” (1/10 га) газрыг тарималжуулахын тулд зураач 12 мянган төмөр “баавар” сийлжээ. Цөөнгүй хуруу өндөртэй ургамлуудыг бодит эхтэй нь ойртуулахын тулд Бен Давид ургамал судлалын ном шагайж, үзүүлэнгийн материал ашиглан сийлбэрээ хийсэн нь зөвхөн адилхан болсон төдийгүй, бараг төгс болжээ. Төмрөөр бүтсэн л гэхгүй бол шүү дээ.

Агуу этгээд инсталляцийн хорхойтон хэн нэгнийг 12 мянган тооны төмөр цэцэг алмайруулж байгаа бол Blackfield төслийн хоржоон үүгээр тогтохгүй гэдгийг анхааруулая. Энэ инсталляцийг эгц урдаас нь харах юм бол тариалангийн талбай маань түймэрдүүлсэн мэт тас хар, арчаагүй дорой харагдана. Тийм ч учраас, бүтээлийг “Хар тал” гэж нэрлэжээ. Харин эсрэг талаас нь халиавал, хар цэцэгс амьдралын баяр баясгалан дүүрэн өнгө алагласан нуга болж хувирах юм.

Blackfield инсталляци Сөүлийн Artclub 1563 галерейд ирэх сар хүртэл цэцэглээтэй байна.


Эх сурвалж:
www.smh.com.au

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж