Ч.Хосбаяр цагдаагийн удирдлагуудыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Ч.Хосбаяр цагдаагийн удирдлагуудыг шүүнэ

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт шалгагдаж буй цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газарт хянаж, Сүхбаатар дүүргийн шүүхэд хоёр хоногийн өмнө шилжүүлсэн. Тус дүүргийн шүүх  хавтаст хэргийг хүлээж аваад ерөнхий шүүгчээр Ч.Хосбаярыг томилжээ. Тэрбээр хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн байна. Уг хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа  Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарыг холбогдуулан шалгаж, эрүүгийн хуулийн 294.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тэднийг эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж