Авто замын салбарт 2011 онд шинээр 3000 гаруй ажлын байр бий болжээ. Тус салбарынхан ажилгүй иргэдийг сургалтад хамруулан мэргэжил олгож зам, барилгын болон засвар, арчлалтын ажилд хамруулсан байна. Монгол Улсын Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, хууль эрх зүй, санхүү, хөрөнгө оруулалт, менежментийн бодлогыг оновчтой болгох, үндэсний болон орон нутгийн түвшинд шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхи, санаачилга, үр бүтээлтэй ажилласан амжилтыг нь үнэлж Зам тээврийн газрыг шагнасан байна.
"Улс төрийн тойм" сонин