Лувр дахин рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Лувр дахин рекорд тогтоолоо

Фото christophefaugere.com

Дэлхийн хамгийн их үзэгчтэй музейгээр дахин Лувр тодорсон тухай AFP мэдээлж байна. 2011 онд энд 8,8 сая хүн зочилсон аварга амжилт нь өнгөрсөн оныхоос 5% дээгүүр байна.
Францын гол музейн үзэгчдийн тоо гурван жилийн туршид 8,5 сая гэсэн тоон дээр тогтоод байсан юм. Үзэгчдийн тооны өсөлтөд нийт дүнгийн 66 хувийг эзэлж байгаа гадаадын зочид түлхүү нөлөөлжээ. Тэдний ихэнхи нь америкчууд байдаг байна. Мөн хамгийн их иргэнээ “илгээсэн” орны жагсаалтанд Бразил, Австрали, Хятад, Испани, Герман, Орос байгаа тухай Лувр тайландаа дурдсан байна.

Парисчууд ч музейгээ сонирхох нь нэмэгдэж, өнгөрсөн онтой харьцуулахад 17 хувь өссөн дүн үзүүлсэн төдийгүй тэдгээр эдгээр эх орончдын тал нь 30-аас доош насны залуучууд байгаа нь сайшаал төрүүлж байгаа бололтой.

Луврт тогтмол зохиогддог үзэсгэлэнгүүд үзэгчдийн тоонд нэлээдгүй нэмэр болсноос (510 мянга) “Рембрандт ба Христын дүр”, “Их Александрын хаант улс”, Бээжингийн Эзэн хааны ордны сан хөмрөгийн “Хаалттай хот” зэрэг арга хэмжээг онцолж байна. Энэ үзүүлэлт 2010 оныхоос 22 хувь өссөн дүнтэй байна.

Эх сурвалж: AFP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж