Засгийн газар шинэ оны анхны ээлжит хуралдаанаа хийж байна. Тус хуралдаанаар 2012 оныг “Бага орлоготой өрхийг дэмжих жил” болгон зарлах тухай, Бага орлоготой өрхийг дэмжих хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна. Мөн Нээлттэй засаглалын түншлэлд нэгдэн орох бэлтгэл хангах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Үндэсний хүрээлэн байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэхээс гадна нууц асуудлыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оруулах аж. Харин танилцуулах асуудлын жагсаалтад Мал тооллогын дүнгийн тухай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын дүнгийн тухай багтаажээ.
Г.Дарь