Билл Клинтон
Билл Клинтоны улс төрийн уяруулалт нь Пхеньян хүрч чадсан юм. Ерөнхийлөгч асан Кимийг хүнсний тусламж авахаар цөмийн хөтөлбөрөө түр ч гэсэн зогсоохыг ятгаж чадсан хүн. Клинтоны засаглал дуусан ч тэр Кимд нөлөөгөө үзүүлж иржээ. Клинтон 2009 онд Хойд Солонгосын шоронгоос хоёр сэтгүүлч Лора Линг, Ена Ли нарыг суллуулан авчирч байлаа. Дарангуйлагчийг тэр хэрхэн ятгаж чадав? Эцгийг нь үхэхэд Клинтон хамгийн түрүүнд гашуудсан хүүг нь тайвшруулж байсан юм. Ким түүнийг нь мартаагүй байсан нь лавтай.
Коньяк Hennessy
Ким Чен Ир хүйтэн урт, оройг Hennessy коньякаар халан өнгөрөөж байсан нь цөөнгүй. Тэр энэ коньякт үнэнээсээ дуртай байсан бөгөөд жилдээ 800 мянга хүртэл долларыг тэр дарсанд зориулдаг байжээ. Энэ нь эмч түүнд дуртай дарсыг нь хэрэглэхийг хориглосон 1999 он хүртэл үргэлжилжээ.
Платформтай дэгжин гутал
Хойд Солонгосын лидер дөнгөж 1,57 метрийн өндөртэй байлаа. Тэдээд ч өндрийг нь 10 см-аар нэмсэн платформтай гутал өмсдөг байж. Мөн Элвис Пресли стилийн босгосон үс түүнийг олон бүсгүй, хүүхдүүдээс өндөр болгож байлаа.
Францын ховор улаан дарс
Hennessy баяртай, улаан дарс сайн байна уу! Эмч нарын коньяк хэрэглэх хориг нь түүнийг согтууруулах ундаас нь татгалзуулсангүй. Тэрээр Бордо ба Бургундийн ховор дарсанд оржээ. Тэгээд түүний дарсны зооринд 10 мянга гаруй шил дарс хуримтлагдсан байв. Кимийн дарсны хэрэглээг 2003 он гэхэд оройдоо хагас шил болсон гэх мэдээ байлаа.
Асар том молтогчин
Асар том молтогчин үржүүлэх нь түүний ард түмнийг өлсгөлөнгөөс салгана гэсэн санаа Кимд байсан юм. Тэрээр хэдэн арван том молтогчин авахаар Германы фермер Карл Смолинскитай 2006 онд холбогджээ. Молтогчин бүрт маш их хэмжээний лууван, төмс хэрэгтэй, мах нь дөнгөж зургаанхан кг гэж Смолински Кимийг ятгасан ч тэр том молтогчин захиалсан ба түүний нэгэн төрсөн өдрөөр тэр туулайн махыг ширээнд тавьсан байжээ.
Элизабет Тэйлор
Америкийн кино жүжигчин эмэгтэй Хойд Солонгосын лидерийн хайртай жүжигчин нь байв.
Галт тэргэн дэх тусгай цистернтэй хавч
Ким Чен Ирийн бусад дуртай эд бараа, бүтээгдэхүүн шиг лобстер хавч Хойд Солонгосчуудад олдошгүй тансаг бүтээгдэхүүн.
Ким түүнийг хоолондоо тогтмол хэрэглэх бөгөөд япончуудын хийсэн түүний хуягт галт тэргэнд лобстеруудтай хоёр цистерн байсан гэнэ. Тэднийг дууссах бүрт нь ямагт шинэ ба амьд хавчнуудыг авчирдаг байжээ.
Найруулагч Син Сан Ок ба Рэмбо
Киноман Ким кинонд учиргүй дуртай бөгөөд тэр нь хүний үзэл санааг тогтоож өгнө гэж үздэг. Тэгэхийн тулд тэрээр Өмнөд Солонгосын кино найруулагч Син Сан Окийг 1978 онд эхнэрийнх нь хамт хулгайлан авчирсан байв. Син хэдэн жил Кимд зориулсан кино хийж байгаад Вена хот руу наяад оны дундуур зугтан гарчээ. Найруулагч 2006 онд өөд болсон ажээ.
Ким америк кинонд дуртай. “Рэмбо”, “13-ны баасан гариг” кинонд илүү дуртай. Бараг 10 мянгаад киног цуглуулсан байжээ. Жеймс Бондын кинонд дуртай байсан гэдэг. Харин энэ сериалын “Үх, гэхдээ өнөөдөр биш” гэдэг кинонд Хойд Солонгосын тухай өгүүлсэн нь түүнийг “галзууруулах” шахсан гэнэ.
Илжигний шарсан мах
Ким 2001 онд Москвад очиход галт тэргэнд нь Оросын Элчин хамт явжээ. Өдөр бүрийн хоолны зэсэнд нь шарсан илжигний мах байсан гэж элчин ярьсан байв. Ким түүнийг мөнгөн савхаар савхдан иддэг байсан гэнэ.
Даффи Дак
Ким Чен Ирийн үзэх дуртай зурмал кино нь Даффи Дак байсан гэдэг. Түүнд энэ киноны бүтэн цуглуулга болон түүнтэй холбоотой бэлэг дурсгалын цуглуулга байсан ажээ.
