Завхан “Эко элч аймаг”-аар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Завхан “Эко элч аймаг”-аар шалгарлаа

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлөөс 2011 онд иргэн, төр, ТББ, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд байгаль орчны салбарт хийсэн ажил, хэрэгжүүлсэн бүтээлч үйл ажиллагаа, хүрсэн амжилтыг олон нийтэд сурталчлах зорилгоор “Эко элч-2011” байгаль орчны төлөөх шилдэг үйлсийг шалгаруулах уралдаан зарласан. Энэ уралдаанд Завхан аймаг 21 аймгаас “Эко элч аймаг”-аар шалгаран цом өргөмжлөл гардлаа.

Завхан аймаг 2011 оныг “Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх жил” болгон зарлаж, аймгийн хэмжээнд 53000 мод, бут, сөөг тарьж, 24 сумын дунд “Ногоон ирээдүйн төлөө” болзолт уралдаан, 24 сумын 29 ерөнхий боловсролын сургуулийн дунд “Ногоон сургууль” гэрчилгээний төлөөх уралдаан зэргийг зохион байгуулж дүгнэсэн. Эдгээр томоохон далайцтай ажлуудыг санаачлан зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү “Эко элч аймаг”-аар шалгарлаа гэж Завхан аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Санаажуу мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж