
Тэгэхээр Бэкхэм 2007 онд ирж байсан “ЛА Галакси” багтайгаа шинэ гэрээ үзэглэх бололтой. “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” зэрэг томоохон багуудад тоглож явсан дэлхийд данстай Бэкхэмийн “Галакси” багийн удирдлагатай байгуулсан таван жилийн хугацаатай гэрээ нь 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нээс дуусгавар болсон юм. Тэрбээр төрөлх Лондон хотод болох зуны олимпийн наадамд Их Британийн шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцох хүсэлтэй буйгаа удаа дараа илэрхийлж, үүний тулд Европын хөлбөмбөгч хүч сорьж, байнгын формтой байхыг зорьж байсан билээ. Гэхдээ эцэст нь тэр эхнэр Виктория болон дөрвөн хүүхдэдээ төвөг удалгүй, Лос-Анжелест үлдэх шийдвэр гаргасан бололтой.