Ким Чен Ын байлдааны бэлэн байдлыг шалгав

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Ким Чен Ын байлдааны бэлэн байдлыг шалгав

Хойд Солонгосын шинэ коммунист захирагч Ким Чен Ын Солонгосын ардын армийн элитийн ангуудад шалгалт хийж эхэлжээ.

Түүний өвөө ба эцгийнх нь тавьж өгсөн уламжлалын дагуу тэрээр 150 дугаар гвардийн танкийн дивизэд шалгалт хийсэн тухай Xinhua агентлаг дамжуулжээ.  Цэргийн шинжээчид тус нэгтгэлийг Солонгосын армийн хамгийн сайн бэлтгэгдсэн чадвартай дивиз гэдэг ажээ. Уг дзивиз байлдаанд цаг ямагт бэлэн байдаг гэнэ.

Хойд Солонгос нь ойролцоогоор 24 сая хүн амтай, арми нь 1,2 сая хүний бүрэлдэхүүнтэй. Дэлхийн тав дахь том арми гэж тооцогддог. Ким Чен Ыны талаар өмнөхийн адил мэдээлэл бага. Ойролцоогоор 26-29 настай. Швейцарид суралцаж байсан гэдэг. 2010 оны есдүгээр сард aрмийн генерал цол авчээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж