
Ажилтнуудын зүгээс гурав биш таван хүний бүрэлдэхүүн бүхий төлөөллийг уулзуулна гэсэн санал гаргасан бөгөөд одоогийн байдлаар тэдний зүгээс хоёр хуульч, гурван ажилтнаас бүрдсэн төлөөллөө сонгоод байгаа гэлээ. Өнөөдөр өглөө болсон уулзалтын үеэр ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг олон дахин баллаж, ажлаас чөлөөлөгдсөн гэх он, сарыг юуны учир будлиантуулсан тухай ажилтнууд асуухад удирдлагуудаас ямар нэгэн тайлбар өгөөгүй гэнэ. Дөнгөж сая авсан мэдээллээр бол ямартай ч хоёр талаас төлөөллөө сонгосны дараа буюу өнөөдөр 14 цаг, эсвэл 16 цагт тэд эргэн уулзахаар болжээ.
У.Болор