Би шавьжнаас үхтлээ айдаг. Нэг аалз мий нуруун дээр байжийвал би
хамаг байдгаараа орилоод биеэ сэгсэрч, гараараа цохиж унагаах гэж
оролдоно. Ойрхон ус байвал үсрээд ороход ч бэлэн. Гэхдээ ойрдоо шавьж
болоод төрчихсөн бол амар байхгүй юу гэж бодох боллоо. Тийм жижигхэн юм
чинь ямар юмных нь зүрх байхав, бас амьтан л хойно бодол санаа гэж ч
байхгүй, хортой бөгөөд хурдан. Эрэгчин гараад ирвэл хүссэнээ
гүйцэлдүүлчихээд дургүй хүргэвэл нь идээд, дураа хөдөлвөл тавьж
явуулаад…Араас нь хэзээ ч шаналахгүй, ахиад ирэх болвуу гэж хүлээхгүй.
Хэдэн зулзагануудаа гарахаар нь өөртэйгөө адилхануудыг нь үлдээгээд,
өнөөхтэйгөө адилхануудыг нь идчихээд, үлдсэн хэддээ "Өөрсдөө амьдралаа
зохио, надад хамаагүй" гэж хэлээд буруу хараад буланруугаа шигдэнэ.
Гэрэл хэрэггүй болохоор гадагш харах шаардлага байхгүй, угаасаа арчаагүй
хүмүүс дунд байгаам чинь хоол хайх шаардлагагүй хаа сайгүй л идэх
дуртай бохир заваан хоолнууд. Дуртай газраа хүндэрч, дуртайгаараа
заваарч болно. Хэн ч "Чи болиочээ" гэхгүй, боль гэхийн бол олон
хөлнөөсөө аль дуртайгаараа F*ck U гаргана.
Үргэлжлэл

Холбоотой мэдээ