Сансарт цэвэрлэгч хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Сансарт цэвэрлэгч хэрэгтэй байна

2011 он шувтарснаар Олон улсын сансар судлалын жил өндөрлөв. Хүн сансрын уудмыг идэвхтэй эзэмших нь бас сөрөг талтай. Дэлхий орчмын тойрог зам дахь сансрын хог хаягдлын хэмжээ туйлдаа хүрсэн гэж мэргэжилтнүүд ярьцгааж байна. Хог хаягдал тойрог замын сансрын багаж төдийгүй бид бүхэнд аюултай болсон. Гол төлөв Орос, АНУ, Хятад, Франц, Япон, Энэтхэг  ба бусад улс орнууд, Европын сансрын агентлагаас сансрыг  их хэмжээгээр «бохирдуулж»байна.

Эдүгээ хиймэл байгууламж 16 мянга гаруй обьект дэлхий орчмын тойрог замд байгаа. Одоо ажиллаж буй  жагсаалтаас гарсан 3 мянган хиймэл дагуул, ашиглах хугацаа нь дууссан зөөгч пуужингийн угсарсан хэсэг, хурдасгах блок ба  хэмхэрхий нь тэдгээрийн дотор байна. Нэгээс арав хүртэл см-тэй жижиг хэсгийн тухайд гэвэл янз бүрийн мэдээ баримтаас харахад 200-600 мянга байгаа юм. Нэг см-ээс бага хэмжээний хэмхэрхий олон арван саяад хүрсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

600 км-ээс доош нисч яваа сансрын хог агаар мандалд шатаж байгаа учраас тойрог зам хогонд дарагдахгүй байгаа юм. Харин 800 км ба түүнээс илүү өндөр нисч байгаа обьект олон арван жилийн турш нисэх юм. Сансрын хог хаягдлын холбооны ба навигацийн хиймэл дагуулуудыг жагсаалтаас гаргах тохиолдол  нэг бус удаа  гарсан билээ. Олон улсын сансрын станцыг сансрын хог хаягдал хэмээх обьекттэй мөргөлдөхөөс сэрэмжлэхийн тулд тойрог замыг арга буюу  олон зуун удаа өөрчлөсөн юм.

Сансрын уудмыг техникийн хаягдлаас цэвэрлэх асуудал хурцдав. Олон улс оронд энэ чиглэлээр боловсруулалт хийж байна. Жишээ нь японы JAXA агаар сансрын агентлаг сансрын уудмыг цэвэрлэхэд хавчуур хэрэглэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь мөнгөлөг төмөр утсаар хийх хавчуурыг хэрэглэх технологи юм. Японы томоохон хавчуур үйлдвэрлэгч компани энэхүү асуудал дээр нэлээд олон жил ажиллаж байна. Маш том хавчуурыг  хиймэл дагуулаар тойрог замд гаргана. Олон км урт хавчуурыг тусгай төхөөрөмжөөр дэлгэж, зорилгоо биелүүлсний дараа хиймэл дагуулаас салгана. Тэгж цуглуулсан хог хавчууртай хамт агаар мандлын нягт давхрагад нэвтрээд бүрэн шатана.

Хүн төрөлхтөн дөнгөж саявтар эл асуудлыг ухамсарлаж, шийдвэрлэхийг оролдож байна уу? «Новости космонавтики» сэтгүүлийн газрын эрхлэгч Игорь Маринин хэлэхдээ: «Урьд өмнө НҮБ ч олон улсын сансрын байгууллагууд ч мөн асуудал дээр ажиллаж байсан. Бүр 1997 онд сансар огторгуйг эзэмшиж буй улс бүр «хогоо цэвэрлэх» тухай шийдвэр гаргасан билээ. Тухайлбал одоо Олон улсын сансрын станцаас юу ч хаяахгүй байна. Бүх хогийг тусгай чингэлэгт хийж «Прогресс» хөлөгт ачиж байна. Тойрог замд нөөцлөгдсөн хог хаягдлыг яаж цэвэрлэж устгах вэ? Соронзны тусламжтайгаар цуглуулах санал дэвшүүлсэн билээ. Гэвч соронзон дан ган төмөртэй харилцана. Харин хөнгөн цагааны хайлшаар хийсэн хэмхэрхий маш олон байна. Миний бодоход гавчуураар барьж цуглуулах японы саналыг хэрэгжүүлэхэд хэцүү юм. Хавчуур ямар том байхыг тунгааж үз л дээ. Түүнээс гадна сансарт бүх биет янз бүрийн хурдацтай янз янзын чиглэлээр хөдлөж байна. Хэмхэрхий хог хаягдал сансарт секундэд 7 км хурдацтай нисч байвал  хавчуур гэгчээс юу  ч үлдэхгүй» гэв.

Сансрын хогийг цуглуулж хор хөнөөлггүй болгох хөтөлбөрт Орос  60 тэрбум гаруй рубль буюу 1,9 тэрбум доллар гаргахаар шийдвэрлэв.

Сансар судлалын ирээдүйд заналхийлж мэдэх сансрын хогийг хор хөнөөлггүй болгох «сансрын хог сорогч» үйлдвэрлэх төлөвлөгөөг боловсруулсан «Энергия» компани тус хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Сансрын хог хаягдлыг арилгах иж бүрэн хэрэгсэл одоогоор алга. Сансрын хог дэлхийд унах эсвэл сансарт ажиллаж буй обьекттэй мөргөлдөх боломж бараг байхгүй гэж эрдэмтэд үзэж байна. Гэвч сансар луу явуулах объектийн тоо нэмэгдэх тусам  ийм аюул тулгарч, улам ноцтой болно.   

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж