Эдийн засгийн нөхцөл байдал америкчуудын улс төрийн сонголтод сөргөөр нөлөөлнө хэмээн уг сонин дүгнэв. Эдийн засгийн асуудал нь АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн хөтөлбөрт ямагт онцгой байр эзлэж ирэв. Гэхдээ гүнзгий хямралын дараах эдийн засгийн зогсонги байдлын нөхцөлд тэр болгон тайлангаа хийж чадаагүй байдаг.
Сүүлийн 76 жилийн дотор хоёр дахь хугацааныхаа төлөө явж байгаа нэр дэвшигчдээс хэн нь ч ажилгүйдлийн ийм хүнд нөхцөлд байгаа Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обама шиг байдалд ороогүй билээ. Арваннэгдүгээр сард АНУ-ын ажилгүйдэл есөн хувиас 8,6 хүвь хүртэл буурсан дүнтэй гарав. Гэхдээ дараагийн 12 сард нь энэ үзүүлэлт мэдэгдэхүйц буурна гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэж байгаа. Обамагийн ерөнхийлөгч болсон эхний сард уг үзүүлэлт нь 7,8 хувь зааж байлаа. Түүнийг АНУ-ыг удирдсан жилүүдэд ажилгүйдэл хэсэг зуур 10 хувиас дээш гараад амжсан байв.
Ажилгүйдлийн төвшин 7,4 хувьд хүрсэн 1984 онд Рональд Рейган хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож амжсан юм. Харин Жимми Картерийг 1980 оны сонгуульд ялагдсан шалтгаан нь 7,5 хувьтай байсан ажилгүйдэл юм. Тиймээс Рональд Рейганд тэрээр суудлаа алдаж байв.
WSJ тэмдэглэснээр, 1980 онд сонгуулийн өмнөх эдийн засгийн үнэлгээний орчин үеийн стандартыг сонгогч нараас Рейган асуусан юм. Тэрээр сонгогчдоос дөрвөн жилийн өмнөхөөс илүүтэй амьдахыг хүсч байна уу гэж асуусан юм. Хэрэв энэ асуудлыг Обамагийн өрсөлдөгч нар янз бүрийн хэлбэрээр давтаад байвал ардчилсан намынхан түүнд өгөх хариугүй болох юм.
Дахин дэвшүүлсэн нэр дэвшигчийн хувьд өнөөгийнхөөс хамгийн хүнд байдал 1936 онд байлаа. Тэр үед ажилгүйдэл 17 хувьд ойртсон байжээ. Франклин Рузвельт тэр цагаар засагтаа үлдсэнээс гадна тус орны түүхэнд буй хамгийн том ялалтуудын нэгийг хийсэн юм. Хүн амын 60,8 хувийг төлөөлсөн 531 сонгогчдоос 523 нь ардчилсан намыг дэмжсэн байлаа. Эдийн засгийн нөхцөл байдал нь төстэй учраас Обамаг Рузвельттай зүйрлэн үзэх нь их. Гэхдээ өнөөгийн ерөнхийлөгч тэр ололтыг нь давтахад нэлээдгүй бэрхшээлтэй байх болно.
Ажилгүйдлээс гадна сонгуулийн маргааны үеэр Обамагаас АНУ-ын зээлийн чансаа буурсаныг, улсын өрийн хэмжээ дээд үзүүлэлттэй болсныг мөн Конгресстай хэл амаа олохгүй болсныг асуух нь лавтай. “Хорлонгийн индекс” (Misery Index) гэх ажилгүйдэл ба инфляцийн харьцаа Обамагийн үеэр 7,83-12 хүртэл нэмэгдсэн билээ. Америк гэр бүлийн дундаж орлого өмнөх дөрвөн жилийн өсөлтийн дараа нь тэнцвэржээд ирсэн ч Обамагийн захиргааны эхний хоёр жилд буурсан юм. Үл хөдлөх хөрөнгийн төлбөрийн сунгалт нь есдүгээр сард 12,6 хувь болсон байв. Урт хугацааны дундаж үзүүлэлт 5-7 хувь байдаг байв. Америкчуудын байрны цэвэр үнэ дунджаар 1,7 хувиар өнгөрсөн жилд буулаа. Гэтэл энэ үзүүлэлт нь 1948 оноос хойш сонгуулийн өмнөх жил хүртэл өсч ирсэн түүхтэй.
The Wall Street Journal сонин NBC News компанитай хамтран явуулсан сүүлчийн санал асуулгаар Обамаг дэмжиж буй чансаа 46 хувьтай байгаа нь Бага Жорж Буш, Билл Клинтон, Рональд Рейган нарын дахин ялалт байгуулахын өмнөх жилд үзүүлж байсан үзүүлэлтээс доогуур байна. Обамагийн эдийн засгийн амжилтын үнэлгээ нь улам дор 39 хувь байна. Гэхдээ сонгуулийн өмнөх жилийг ердийн гэж тооцож болохгүй учраас Обамагийн үзүүлэлт тийм ч муу биш гэж түүний сонгуулийн штабын улс төрийн гол зөвлөх Дэвид Аксельрод хэлэв. Санхүүгийн хямралын бурууг америкчууд Бүгд найрамдах намд Бага Бушид мөн Уолл-Стритэд өгч байгаа нь Обамагийн нэг давуутай тал болж байна. Үүний зэрэгцээ Обамагийн чансаа муу ч байсан Бүгд найрамдах намынх улам муу гарч буй. Өдгөө америкчуудын 40 хувь нь Обамаг дэмжиж буй бол “хөгшин, сайн сэтгэлт” гэж нэрлэдэг БНН-ын дэмжлэг нь 48 хувь хүрэв. Хоёр намын эдийн засгийн асуудлыг шийдэх чадварыг бараг тэнцүү үнэлжээ.
Хэрэв Обамад ноцтой өрсөлдөгч байхгүй бол тэр тун удалгүй Ардчилсан намаас нэр дэвшинэ. Одоо бол зөвхөн Иллинойс мужаас л түүнийг дэвшүүлээд байгаа. Тэгвэл Бүгд найрамдах намд гол нэр дэвшигчээ сонгох урт хугацааны үйл ажиллагаа хэрэгтэй. Олон нийтийн санал асуулгын өнөөгийн лидер Төлөөлөгчдийн танхмын спикер асан Ньют Гингрич намынхаа илүүтэй консерватив хамтран зүтгэгчдээсээ сайн дэмжлэгтэй ч “эргэлзэгч” намын харьяаллаа тодруулаагүй америкчуудын дэмжлэг авч чадаагүй байна.
Үндсэн нэр дэвшигч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч нарыг тодруулахын тулд тэд намын талын дэмжигчдийн хурал “кокус” гэгчийг явуулна. Энэ нэгдүгээр сарын 3-нд Айова мужаас кокусууд эхэлнэ. Айова ба бусад мужуудад нь “кокусыг” анхан шатны сонгуулийн арай орчин үеийн институт болох намын нэр дэвшигчийг тодруулах “праймериз”-аар солино. 1972 оноос эхлэн Айова муж ерөнхийлөгчийн сонгуулийн эхлэл болж байгаа бөгөөд тэнд хүн амын болон хэвлэлийн анхаарал төвлөрдөг. Эхний цуглааны дараагийн долоо хоногт "праймериз" Нью-Гемпшир мужид хийгдэнэ. Нэгдүгээр сарын төгсгөл гэхэд анхан шатны сонгууль Өмнөд Каролина, Флорида мужуудад хийгдсэн байна.
Бүгд найрамдахчуудын нэр дэвшигчдийг тойрсон хэрэг явдал хавар дуустал үргэлжлэх байх. Энэ үеэр кокусууд, праймеризууд үндсэндээ дууссан байна. Хоёр намын гол нэр дэвшигчдийг зарлах ажиллагаа намар хийгдэнэ. Бүгд найрамдахчууд наймдугаар сарын 27-30-нд, Ардчилсан намынхан есдүгээр сарын 3-6-нд гол нэр дэвшигчээ нэрлэнэ.
Сонгуулийн өмнөх сурталчилгаа аравдугаар сарын 3-нд эхлэх бөгөөд сонгуулийн өдөр нь арваннэгдүгээр сарын анхны даваа гаригийн дараах анхны мягмар гаригт товлогджээ. Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна энэ жилд Конгрессийн доод танхимын үндсэн сонгууль, мөн сенаторуудын гуравны нэг нь сонгогдох сонгуультай. Бас 11 мужийн захирагчийн сонгууль хийгдэнэ.