Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.

1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлт;
  • Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Газрын тухай, Газрын кадастрын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсаас Бутаны Вант Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудал /зөвшилцөх/.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж