Иракийн дайнд үрэгдсэн энгийн хүмүүсийн тоог гаргав

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Иракийн дайнд үрэгдсэн энгийн хүмүүсийн тоог гаргав

Иракийн сүүлчийн дайн 2003 оны гуравдугаар сараас 2011 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилжээ. Энэ хугацаанд 162 мянган хүн амь үрэгдсэний 79 хувь нь энгийн хүмүүс байна гэсэн тооцоог Iraq Body Count байгууллагын илтгэлд гаргасан байна. 

Илтгэлд дурдсанаар 2006-2007 оны хугацаанд хамгийни их цус урссан жилүүд болж байна. Мэдээнд өгүүлснээр жил бүр 25 мянга гаруй хүн амь үрэгдэж байв. Энэ үзүүлэлт буурч 2011онд  4063 хүн амиа алджээ. Эхэн үед үхлийн гол шалтгаан нь сумны шарх байсан бол сүүлийн үед хүмүүс дэлбэрэлтээс болон амиа алдах болсон гэнэ. Америкийн арми болон холбоотных нь цэргийн галд 14 мянга 705 хүн амь үрэгдсэн байлаа.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж