
Nokia X2 нь S40 платформ дээр суурилсан, хөгжим тоглуулагчийн тусгай товчлуур, стерео чанга яригч, фм радио болон өөр дээрээ суурилсан антеннтай ажээ. Мэдээж хэрэг Bluetooth холболттой, мемори картыг дэмжиж ажиллана. 13мм зузаантай Nokia X2 нь ердөө 81 грамм жинтэй бөгөөд 2.2 инчийн QVGA дэлгэцтэй. Хөнгөн цагаан материалаар хийгдсэн арын хэсэгт видео бичлэг хийх боломжтой 5.0 мегапиксель камер байрлажээ. Энэхүү гар утас 85 еврогийн үнээр зургадугаар сарын сүүлчээр худалдаанд гарах ба цэнхэр ба мөнгөлөг, хар ба улаан өнгөний хослолтой хоёр өнгөнийн сонголттой байх гэнэ.
С.Цэлмэг