
Дэлхийд хамгийн үнэтэй гэгддэг Лондонгийн метроноос гадна автобус, хөнгөн метро DLR ба Темза голын завийн тээврийн үнэ нэмэгджээ. Oyster гэх карт мөн нэг удаагийн тасалбарын үнэ нэмэгдэв. Цаасан тасалбарын үнэ ойролцоогоор найман хувиар нэмэгдсэн гэнэ. Харин тэтгэврийнхнийн хөнгөлөлт хэвээр үлджээ.
Жил бүрийн тээврийн хөлсний нэмэгдэл нь Transport for London компанид тээврийн дэд бүтцээ барьж байхад нь туслах зорилготой ч араасаа олон шүүмжлэл гаргадаг.
Ш.Мягмар