Эмч, эмийн санчид ажил хаялт зарласныг үйлдвэрчний эвлэл нь танилцуулснаар Грекийн 2012 он эхэллээ.
Улсын эмнэлгийн эмч нар дөрөв хоногийн ажил хаялт зарлан цалингийн дутууг олгохыг шаардаж байна. Эмч нар зөвхөн онцгой тохиолдолд л үйлчилгээ үзүүлэх гэнэ. Эмийн санчид хоёр хоногийн ажил хаялт зарлажээ. Гэхдээ энэ үйлдэлд жижүүрийн болон онгоцны буудал дахь эмийн сангууд оролцоогүй байна. Ажил хаягчид даатгалын нөхвөрийн өрөө улсаас нэхэж байгаа гэнэ.
Одоо өндөр үнэтэй лиценз худалдан авахгүйгээр эмийн санг ажиллуулах аргагүй болжээ. Тиймээс тэрхүү шинэчлэлийг тэд бас эсэргүүцэж байгаа юм.
Ш.Мягмар