Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр хорих ангиас зургаан хүүхэд хэрмэн хашаа нүхэлж, бүлэглэн оргосон хэрэг өнгөрөгч оны долдугаар сарын 31-нд гарсан талаар бид мэдээлж байсан. Тэднийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж олсон юм. Санаатайгаар, үгсэн тохиролцож, бүлэглэн хорих ангиас оргосон А.Мөнгөнтулга, Г.Бат-Очир, Т.Анхбаяр, Х.Мөнхбаатар, Г.Алтангэрэл, Э.Түмэнхүү нарт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгасан. Улмаар хэргийг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн ч мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн гэх үндэслэлээр буцаасан байна. Хэрэв тэдний гэм буруу нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ял нэмэгдэх аж.
С.Отгон