УИХ-аас өнгөрсөн оны хавар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдад тэтгэлэг олгох тухай хуулийг баталсан боловч, хаанаас өгөх талаар тусгайлан зааж өгөөгүйгээс оюутнуудын хувьд энэ сараас эхлэн 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах эрх үүсэхгүй байгаа аж. Тиймээс дээрх Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэдүүлсэн нь энэ аж. Түүнд зааснаар Сургалтын төрийн сангаас оюутнуудад сар тутамд 70 мянган төгрөг олгохоор болж заажээ. Үүний дараа Засгийн газраас журам гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-аас Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсны дараагаар Засгийн газраас журам батална. Түүнээс урьтаж Засгийн газраас журам батлах нь хууль зөрчсөн үйлдэл болж хувирах аж.
Төрийн сангаас оюутны тэтгэлэг олгохыг дэмжив
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Г.Дарь