МАХН-ын дарга Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр Ц.Нямдоржоос 100 сая төгрөг нэхэмжилсэн гомдлоо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд тус дүүргийн шүүхэд иргэний журмаар өгсөн байна. Н.Энхбаярын хувьд эрүүгийн хэрэгт шалгагдаагүй байхад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж худал мэдээлэл тарааж, нэр төрд халдсан гэж үзэж буй ажээ.
С.Отгон