БНСУ-д зорчих иргэдийн хурууны хээг авна

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

БНСУ-д зорчих иргэдийн хурууны хээг авна

БНСУ-ын Цагаачлалын алба 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн  олон
улсын шалган нэвтрүүлэх боомтууд дээрээ БНСУ-д зорчих гадаадын иргэдийн
хурууны хээ, зургийг авч нэвтрүүлэх  системийг  мөрдөж эхэлсэн байна.
Гэхдээ БНСУ-д зорчих 17 хүртэлх насны хүүхэд, гадаад орны Засгийн газрын
болон олон улсын байгууллагын шугамаар ирэх албаныхан, тэднийг дагалдан
яваа гэр бүлийн гишүүд, Өмнөд Солонгосын засаг захиргааны төв
байгууллагын тэргүүн нарын урилгаар ирэх төлөөлөгчид энэхүү журамд
хамаарагдахгүй болсон тухай Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэгдлээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж