Филиппиний Эрүүл мэндийн яамнаас онц халдвартай хархны вирус үерийн усаар дамжин тархсан тухай өчигдөр мэдэгдэв. Энэхүү вирусыг Липтоспиресис /leptospirosis/ гэх бөгөөд амьтнаас гаралтай, хүнд халдварласан үед өндөр хэмээр халуурч, дотоод цус алдалт үүсгэж, дотор эрхтний үйл ажиллагааг зогсоодог аюултай өвчин гэнэ. Кагаяан де Оро хотод гэхэд л 200 гаруй хүн энэ вирусын халдвар авснаас тав нь нас барсан байна. Бүс нутгийн эрүүл мэндийн сайд Дк. Жейми Бернадес үргэлжилж буй хуй салхи өвчтөнгүүдийн тоог улам ихэсгэхээс эмээж байгаагаа мэдэгдсэн байна. Филиппиний конгресийн гишүүн Руфус Родригез үерт нэрвэгдсэн ард түмэнд Засгийн газрын туслалцаатай вакцинжуулалт хийхээр болжээ. 2011 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн аадар бороо, хуй салхины улмаас одоогийн байдлаар 1258 гаруй хүн нас барсан бөгөөд ор сураггүй алга болсон хүмүүсийн тоо хэдэн мянгад хүрчээ.
Т.Мөнхсайхан