Б.Чинбат хувийн продакшн байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Б.Чинбат хувийн продакшн байгууллаа

“Давтагдашгүй” тоглолтоороо Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн дахин давтагдашгүй өнгө аяс, орон зайтай гэдгээ тод томруун харуулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн продюсерлэдэг “Sweetymotion” хамтлагийн авьяаслаг гурван бүсгүйтэй хамтран “One” хэмээх мюзик продакшн байгуулжээ. Тэд хувийн продакшныхаа нээлтийг 2012 оны хамгийн эхний өдөр цомхон хүрээнд тэмдэглэжээ.

Тус продакшн реклам, киноны хөгжим, дуу, хөгжмийн найруулга, шинэ болон амжилттай яваа уран бүтээлчдийг дэмжиж ажиллах зэрэг үйл ажиллагаа голчлон явуулах гэнэ. Түүнчлэн Монголын поп рок урлагийг гадаад оронтой холбох гүүр нь болохыг эрмэлзэж байгаа гэнэ.

Шинэ продакшны цаашдын ажилд нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье. 

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж